
Болзоонд урих 8-бит тоглоом

Болзоонд урих нь ихэвчлэн «Энэ амралтын өдөр завтай юу?» гэсэн ганц мессежээр л хязгаарлагддаг. Ичээд хэлж чаддаггүй, хэлсэн ч энгийн, мартагдахуйц болдог. Нөгөө хүн нь хаашаа, юу хийх гэж байгаагаа мэдэхгүй тул сонирхол ч төрдөггүй. Мэдрэмжээ онцгой, хөгжилтэй, санаа тавьсан байдлаар илэрхийлэх энгийн хэрэгсэл Монголд одоогоор байхгүй байна.
Хайртай хүнээ болзоонд урих гэж буй, эсвэл харилцаандаа шинэ сэтгэгдэл нэмэхийг хүссэн 18–30 насны залуус. Ялангуяа анхны болзоонд урихаар зоригоо цуглуулж яваа хүмүүс, ой, Валентин, Хэллоуин зэрэг онцгой өдрөө өөрөөр тэмдэглэхийг хүссэн хосууд, мөн ретро 8-бит тоглоомд дуртай хүмүүс.
Ажиллах зарчим, боломж (≤1500) bolzii.com бол болзооны урилгыг 8-бит платформер тоглоом болгож илгээдэг вэб сайт. Хэрхэн ажилладаг вэ: Улаанбаатарын дуртай болзооны газруудаас 5 хүртэлхийг сонгож, болзооныхоо маршрутыг гаргана: Sky Resort, кино театр, Тэрэлж, Гандан, Богд уул, Шөнийн Улаанбаатар, Үндэсний соёл амралтын хүрээлэн, тоглоомын төв (Arcade), трамполин парк, бар, түргэн хоол, цэцэрлэгт хүрээлэн, Хэллоуин. "Terraria" шиг өөрийн дүрийг бүтээнэ: арьсны өнгө, үс засалт, үсний өнгө, хувцас. Болзооны өдөр, цаг, захидлаа бичээд линкээ Messenger эсвэл Instagram-аар илгээнэ. Дээр нь нэмээд болзооноос татгалзах товчлуур зугтаадаг функцтай. Тэр хүн линкийг нээгээд бүртгэлгүйгээр утсан дээрээ шууд тоглоно. Газар бүр өөр саадтай: Sky Resort-д мөсөн дээр гулсаж, Гандангийн тагтаануудын дундуур үсэрч, Тэрэлжид Мэлхий хадны дэргэдүүр гүйнэ. Төгсгөлд таны дүр цэцэг барин хүлээж байх ба эрдэнэсийн газрын зураг маягийн урилгын захидал нээгдэж, болзооны төлөвлөгөөт газар, цаг гарч ирнэ.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Хайртай хүнтэй, эсвэл урих хүнтэй бүх хүмүүс 🙌 bolzii.com-оор урилга хийгээд илгээж үзээрэй. Аль газар хамгийн хөгжилтэй, аль нь хэцүү байсан, утсан дээр гацсан зүйл байвал коммент дээр бичээрэй. Дараагийн шинэ газрыг аль болзооны газраар хийлгэмээр байна, санал өгөөрэй ^^”
Yargaitech
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Бид bolzii.com-ыг бүтээж байна. Санаа маш энгийн зүйлээс эхэлсэн. Хэн нэгнийг болзоонд урих нь өөрөө зүрх догдолж, ичмээр мөч. "Завтай юу?" гэсэн мессежийн оронд тэр хүнд тоглоом илгээвэл яасан юм бэ гэж бодсон юм. Тэгээд Улаанбаатарын бидний сайн мэдэх болзооны газруудыг 8-бит пиксел ертөнц болгож эхэлсэн. Sky Resort-ын цанын зам, Тэрэлжийн Мэлхий хад, Гандангийн тагтаанууд, шөнийн хотын гэрлүүд… Урьж буй хүн газруудаа сонгоод, хоёулангийнхаа дүрийг бүтээгээд линкээ илгээнэ. Тэр хүн тоглосоор явж байгаад төгсгөлд нь болзооны төлөвлөгөө бүхэлдээ, захидалтайгаа нээгддэг. Одоо 13 газрын зураг бэлэн, газар бүр өөрийн саад, хөгжимтэй. Хүлээн авагч бүртгүүлэх, апп татах шаардлагагүй, Messenger дотроос шууд тоглоно. Нээлтийн хугацаанд 20% хямдралтай. Цэцэрлэгт хүрээлэнг үнэгүй бүтэн тоглож үзэж болно. Та бүхнээс хүсэх зүйл: нэг удаа тоглоод үзээд юу таалагдсан, юу дутуу байгааг шулуухан хэлээрэй. Дараагийн шинэ газрыг та бүхний саналаар сонгоно
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 9. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.