
ZuCa нь хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг нэгтгэсэн платформ юм.
ZuCa нь хүүхдийн зуслангийн мэдээлэл хайх, харьцуулах, бүртгүүлэх, төлбөр төлөх үйл явцын хүндрэл,болон мэдээллийн хүртээмжгүй байдлыг шийдвэрлэнэ. Зуслан төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, үйл ажиллагааны удирдлагыг цахимжуулж, гар ажиллагаа болон үйл ажиллагааны зардлыг бууруулна. Ингэснээр эцэг эхчүүдэд хялбар, найдвартай үйлчилгээ, байгууллагуудад үр ашигтай удирдлагын шийдэл бий болгоно.
Зорилтот хэрэглэгчид: Хүүхдээ зуслан, сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамруулах хүсэлтэй эцэг эх, асран хамгаалагчид болон хүүхдийн зуслан, сургалтын төв, хөгжлийн байгууллагууд юм. Мөн хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч, багш, сурган хүмүүжүүлэгчид платформын хэрэглэгчид байна.
Ажиллах зарчим, боломж: Эцэг эхчүүд платформоор дамжуулан зуслан, сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийн мэдээллийг харах, харьцуулах, хүүхдээ бүртгүүлэх, төлбөрөө цахимаар төлөх боломжтой. Харин байгууллагууд бүртгэл, төлбөр тооцоо, хүүхдийн мэдээлэл, ээлжийн хуваарь болон үйл ажиллагаагаа нэгдсэн админ системээр удирдаж, тайлан мэдээлэл авах боломжтой. Тусгай дугаарын үйлчилгээг ашиглан бүх хэрэглэгчиддээ мессэж илгээх боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Та бүхэн сонирхоод орж үзээд санал хүсэлтээ илгээнэ үү.”
bat orshikh
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Би ZuCa-г эхлүүлсэн шалтгаан бол Монголд хүүхдийн зуслан, сургалт, хөгжлийн үйл ажиллагааны мэдээлэл нэгдсэн байдлаар хүртээмжтэй биш, бүртгэл болон төлбөрийн үйл явц хүндрэлтэй байгааг шийдвэрлэх хүсэл байсан. Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийн зөв боломжийг сонгох хялбар орчин бүрдүүлэхийн зэрэгцээ байгууллагуудын үйл ажиллагааг технологийн тусламжтайгаар илүү үр ашигтай, хүртээмжтэй болгохыг зорьсон. Цаашлаад Монголын хүүхэд бүрт хөгжих, суралцах, найз нөхөдтэй болох тэгш боломжийг бий болгохыг хүссэн учраас ZuCa-г бүтээж эхэлсэн.
WOW! Олон жилийн турш, үе үеийн хүүхэд багачууд, бас эцэг эхчүүдийн өмнө тулгамддаг байсан асуудлыг энд бүрэн шийджээ! Хэдийнээ олон зуслантай, хэрэглэгчтэй болсон байна. Ёстой янзтай! Ийм шийдэл хэрэгтэй олон салбарт санаа өгөх юм шиг санагдлаа :)