
Эмэгтэйчүүдийн амьдралын мөчлөгт тохирсон хооллолт, хөдөлгөөн, зөвлөмж өгөх апп.
Эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөг, дааврын өөрчлөлт болон тэдгээрийн бие махбод, сэтгэл санаанд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай мэдлэг, хувь хүнд тохирсон мэдээлэл авч чаддаггүй. Хооллолт, хөдөлгөөн, амралтаа биеийнхээ хэрэгцээнд нийцүүлэн зохицуулахад хүндрэлтэй бөгөөд мэдээлэл нь олон эх сурвалжид тархсан, зарим нь баталгаагүй байдаг.
Өсвөр наснаас эхлэн нөхөн үржихүйн нас, жирэмслэлт, цэвэршилтийн үе болон түүнээс хойших амьдралын үе шатанд байгаа эмэгтэйчүүд. Өөрийн бие махбод, дааврын өөрчлөлтөө ойлгож, хооллолт, хөдөлгөөн, амралт, эрүүл амьдралын хэв маягаа сайжруулах хүсэлтэй хэрэглэгчид.
SARFLO нь хиймэл оюун ухаанд суурилсан эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын платформ юм. Аппликейшн нь хэрэглэгчийн сарын тэмдгийн мөчлөг, биеийн онцлог, өдөр тутмын мэдээлэлд үндэслэн хувь хүнд тохирсон зөвлөмж хүргэнэ. Үндсэн боломжууд: • Сарын тэмдгийн мөчлөг болон үе шатыг бүртгэх, хянах • Мөчлөгийн үе шат бүрд тохирсон хооллолтын зөвлөмж авах • Биеийн энерги, хэрэгцээнд нийцсэн дасгал хөдөлгөөний санал авах • Нойр, амралт, стрессийн менежмент болон өөртөө анхаарах зөвлөмж авах • Хиймэл оюун ухаант туслахаар дамжуулан биеийн өөрчлөлт, эрүүл мэндийн талаар мэдлэг авах • Жирэмслэлт, үр тогтоох чадвар, цэвэршилт зэрэг амьдралын үе шатны талаарх боловсролын мэдээлэл авах SARFLO нь хэрэглэгчдэд өөрийн биеийн онцлогийг ойлгож, өдөр тутмын амьдралдаа эрүүл дадал хэвшүүлэхэд туслах зорилготой. Цаашид Монгол болон олон улсын зах зээлд нэвтрүүлж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх хүртээмжтэй, найдвартай мэдээллийн платформ болгон хөгжүүлэх боломжтой.
Хөгжүүлэгчийн хүсэлтТестер хайж байна
“SARFLO аппликейшнийг туршиж, хөгжүүлэлтэд хувь нэмрээ оруулах сонирхолтой эмэгтэйчүүдийг хайж байна. Аппликейшний хэрэглээ, боломжуудыг туршиж, санал хүсэлт, шүүмж, сайжруулах санаагаа хуваалцах бета тестерүүдийг урьж байна.”
Ninjin Tsolmon
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байна уу! Намайг Цолмонгийн Нинжин гэдэг. Би SARFLO төслийг үүсгэн байгуулагч. SARFLO-г бүтээх санаа миний хувийн туршлагаас эхэлсэн. Би дааврын өөрчлөлт болон олон уйланхайт өндгөвчний хам шинж (PCOS)-ийн улмаас амьдралынхаа томоохон өөрчлөлт, сорилтуудтай нүүр тулж байсан. Энэ хугацаанд өөрийн бие махбодыг ойлгох, дааврын өөрчлөлтөө таних, хооллолт, хөдөлгөөн, амралтаа зөв зохицуулахад хэрэгтэй мэдээлэл, дэмжлэг ямар чухал болохыг өөрийн биеэр мэдэрсэн. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл ихэвчлэн олон эх сурвалжид тархсан, хувь хүний онцлогт тохирсон зөвлөмж авах боломж хязгаарлагдмал байдаг нь надад нэгэн асуулт төрүүлсэн: Бид өөрсдийн биеийг илүү сайн ойлгоход туслах технологийн шийдлийг бүтээж болохгүй гэж үү? Ингээд хиймэл оюун ухаанд суурилсан, эмэгтэйчүүдийн мөчлөг, хооллолт, хөдөлгөөн, амралт болон амьдралын үе шат бүрд өөртөө анхаарахад туслах SARFLO-г бүтээж эхэлсэн. Бидний зорилго бол эмэгтэй хүн бүр өөрийн биеийг илүү сайн ойлгож, өөрт тохирсон эрүүл дадал хэвшүүлж, амьдралынхаа үе шат бүрд өөртөө анхаарах боломжийг бүрдүүлэх юм. Одоогоор SARFLO бета туршилтын шатанд явж байгаа бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн санал хүсэлтэд тулгуурлан бүтээгдэхүүнээ хөгжүүлж, цаашид олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилготой. SARFLO бол миний хувийн туршлагаас эхэлсэн ч олон эмэгтэйд хүрч, бодит үнэ цэн бүтээхийг зорьж буй төсөл юм. 💚
Одоогоор сэтгэгдэл алга. Яриаг эхлүүлээрэй.