
Төрөхөөс эхлээд нэг сонголтоор амьдралаа туулдаг монгол тоглоом.

Гадаадын амьдралын симулятор тоглоомууд ЭЕШ, гэр хороолол, монгол компани, монгол ажлын орчныг тусгадаггүй. Амьдрал Симулятор нь монгол залууст өөрсдийн амьдралын сонголтыг монгол орчинд, монгол хэлээр тоглоомоор туршиж үзэх боломж олгоно.
15-30 насны монгол залуус. Утсаараа завсарлагаанд тоглох дуртай, «тэр үед өөр сонголт хийсэн бол яах байсан бол?» гэж боддог, сургууль, ЭЕШ, ажил, хайр, бизнесийн сонголтоо хөгжилтэй байдлаар туршиж үзэхийг хүсдэг хүмүүс.
Чи төрөхөөс эхэлнэ. Нэг удаад нэг сонголт хийгээд +1 НАС дарахад амьдрал цааш явна. Сонголт бүр аз жаргал, эрүүл мэнд, ухаан, гадаад төрхөд нөлөөлнө. Сургуульд орж, ЭЕШ өгч, 109 компаниас ажил хайж албан тушаалаар дэвшинэ. Дурлаж, гэр бүл болно. 22 төрлийн бизнесээс нэгийг эхлүүлж холдинг болгоно, эсвэл улс төрд өрсөлдөнө. Утас болон компьютерийн хөтөчөөс шууд тоглоно, суулгах шаардлагагүй. Нэвтэрч орно. Тоглоом үнэгүй, зар сурталчилгаа байхгүй. Одоогийн хувилбар нь БЕТА 0.9.
Хөгжүүлэгчийн хүсэлтСанал хүсэлт хүлээж байна
“Тоглоод үзээд юу таалагдсан, юу эвгүй санагдсан, ямар сонголт, үйл явдал дутуу байна гэж бодсоноо бичээрэй. Утас эсвэл компьютер дээр алдаа гарвал мөн мэдэгдээрэй.”
Daavkaa Enkh
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Амьдрал Симулятор бол монгол амьдралын тоглоом. Төрөхөөс эхлээд нэг удаад нэг сонголт хийж, +1 НАС дарж амьдралаа үргэлжлүүлнэ: сургууль, ЭЕШ, ажил, хайр, бизнес, улс төр. Манай баг монгол залуус тоглоод өөрсдийн амьдралаа тоглоомоор нь төсөөлж үзэхийг хүссэн юм. Одоогийн хувилбар нь БЕТА 0.9, тиймээс алдаа гарч магадгүй. Тоглоод сэтгэгдлээ үлдээвэл бидэнд маш их тус болно. amidral.app дээр утаснаасаа эсвэл компьютероосоо шууд тоглоорой.
Энэ бүтээгдэхүүний зарлах огноо: 2026 оны 11-р сарын 16. Санал хураалт нээгдэхэд мэдэгдэл аваарай.