Дараагийн том бизнес, бидний өдөр тутмын хэрэглээг өөрчлөх шинэ бүтээгдэхүүн, шинэлэг шийдлүүд яг одоо хаа нэгтээ бүтээгдэж буй. Харин тэдгээрийг бүтээж буй хүмүүстэй нэг дор уулзаж, санаа бодлоо солилцох боломж олдвол ямар вэ?
Монголын хөгжүүлэгчид, энтрепренерүүд болон хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулах Launchpad Meetup Ulaanbaatar коммюнити арга хэмжээнд таныг урьж байна.
Энэ бол шинэ бизнес, шинэлэг төсөл, сонирхолтой бүтээгдэхүүнүүдтэй танилцаж, тэдгээрийн ард буй хүмүүстэй биечлэн уулзах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих боломж юм.
Та өөрийн бизнес, төслийг хөгжүүлж буй бол шинэ хамтрагч, хэрэглэгч, хөрөнгө оруулагчтайгаа танилцаарай. Харин шинэ боломж эрэлхийлж буй бол ирээдүйтэй төсөл, сонирхолтой санаануудыг бусдаас түрүүлж олж нээн, хөрөнгө оруулах боломжоо судлаарай.
Launchpad Meetup Ulaanbaatar-д уулзацгаая!
