

Гэрээсээ CS2 дээр 1v1-гэхлээр өндөр ping-тэй, холбогдож болохгүй байгаад байдаг. Minecraft сервер нээх гэхлээр хүмүүс холбогдож болохгүй байна гээд байдаг. Эдгээр сүлжээний асуудлуудыг шийдэх зорилготой хийсэн Toglii.com.
CS2, Minecraft, Warcraft 3 (Dota) гэх мэт UDP, TCP-гээр серверийн мэдээлэл дамжуулдаг бүхий л тоглоом тоглодог хүмүүст, ялангуяа, завгүй гэртэй байдаг хүмүүсийг холбох зорилготой.
Toglii нь таны компьютер дээрх тоглоомын серверийг Улаанбаатарын relay сервертэй шифрлэгдсэн туннелээр холбож, интернэтээс хандах хаяг өгнө. Порт нээх, статик IP авах, firewall тохируулах шаардлагагүй. Гурван алхам: Тоглоомоо нээнэ (Minecraft-д "Open to LAN", CS2-д map, эсвэл Toglii-оос сервер асаана). Connect товч дарна. Toglii хаяг үүсгээд туннелийг автоматаар нээнэ. Линк эсвэл QR кодоо найзуудад илгээнэ. Тэд хаягийг тоглоомдоо хуулж шууд холбогдоно. Боломжууд Порт нээх шаардлагагүй. CGNAT-тай интернэт дээр ч ажиллана. Бага ping. Улаанбаатарын relay-ийн тусад CS2 тестээр хамгийн багадаа 4ms хэмжигдсэн. TCP болон UDP. FPS-ээс эхлээд бүх төрлийн тоглоом жигд ажиллана. Олон тоглоом. Minecraft, CS2, Rust, Terraria, Warcraft III / Dota 1, мөн ямар ч TCP/UDP порт дээрх тоглоом. Апп дотроос сервер асаах. Minecraft, CS2 серверийг config засалгүй, нэг товчоор асаана. QR кодоор хуваалцах, нэвтрэх. Утсаараа QR уншуулаад нэвтэрнэ. Автомат дахин холболт. Интернэт түр тасарвал Toglii өөрөө сэргээнэ. Шифрлэгдсэн туннель. Компьютероос relay хүртэлх бүх өгөгдөл шифрлэгдэнэ. Warcraft III / Dota 1. Компанион апп найзын тоглоомыг LAN жагсаалтад харуулна. Бүх платформ. Windows, macOS (Apple Silicon), Linux апп, мөн серверт зориулсан CLI. Өөрийн домэйн. Сарын эрхтэй хэрэглэгч серверээ өөрийн домэйнээр хуваалцана. Төгрөгөөр төлнө. Цагийн багц эсвэл сарын эрхийг QR кодоор төлнө.
Иштеп чыгуучулардын өтүнүчүКайтарым байланыш керек
“Үнэгүй 2 цагийн эрхтэй байгаа, туршиж үзээд санал бодлоо хэлээрэй”
Дөлбаяр Галбадрах
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Багаасаа л тоглож өссөн тоглоом, бусадтай хамт тоглох шийдлийг багаасаа хайж ирсэн билээ. Монголын сүлжээ CGNAT-аар бүрддэг тул өөрийн гэсэн сервер хийх ямар ч боломжгүйг ухаарсан. Энэхүү шийдэл нь багаасаа л бүдэрч зүдэрж байсан юм аа даван туулсан нэг зүйл юм.
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.