Хэрэглэгч бараа захиалж, хүргэлтээ хянах боломжтой онлайн худалдааны систем.

Онлайн худалдааны захиалгын явцыг хянахад хүндрэлтэй, хүргэлтийн мэдээлэл тодорхой бус байдаг асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэглэгч захиалгын төлөв болон хүргэгчийн бодит байршлыг хянах боломжтой.
Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хэрэглэгчид, онлайн худалдаа эрхлэгчид болон бараа хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч хүргэгчид.
Хэрэглэгч системд бүртгүүлж, бараа бүтээгдэхүүн хайх, сагсанд нэмэх, захиалга өгөх боломжтой. Захиалгын төлөвийг системээр хянах бөгөөд хүргэлтэд гарсан үед хүргэгчийн байршлыг газрын зураг дээр бодит цагийн горимоор харах боломжтой. Админ бараа бүтээгдэхүүн, захиалгыг удирдах, хүргэлтэд бэлэн болсон захиалгыг хүргэгчид хуваарилах болон хүргэгчийн эрх үүсгэх боломжтой. Хүргэгч захиалгыг хүлээн авч хүргэлтэд гарснаар байршлын мэдээлэл захиалагчид харагдана.
Иштеп чыгуучулардын өтүнүчүКайтарым байланыш керек
“Миний хөгжүүлж буй онлайн худалдааны веб системийн талаар та бүхний санал, шүүмжийг сонсохыг хүсэж байна. Системийн ажиллагаа, хэрэглээ, дизайн болон нэмэлт боломжуудын талаар санал байвал чөлөөтэй хуваалцаарай. Та бүхний санал системийг илүү сайжруулахад үнэтэй хувь нэмэр болно. 😊”
Динмухамет Алмабек
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Би програм хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд веб систем хөгжүүлэлт, технологи, программчлалын чиглэлээр суралцаж, өөрийн мэдлэг чадвараа бодит төсөл дээр хэрэгжүүлэхийг зорьдог. Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн, ажиллагаатай, хэрэглэхэд хялбар систем бүтээх сонирхолтой. Одоогоор веб хөгжүүлэлт болон шинэ технологиудыг бие даан судалж, хөгжүүлж буй төслүүдээрээ дамжуулан туршлагаа нэмэгдүүлж байна.
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.