
Local Discovery Marketplace

Loca бол хэрэглэгчдэд ойр орчмын бизнесийг олж, бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийн, бүтээгдэхүүн үйлчилгээг шууд захиалах боломж олгодог local discovery marketplace юм. Бизнесүүдийн хувьд Loca нь бизнесийн мэдээлэл, захиалга болон хэрэглэгчтэй харилцах урсгалыг нэг дор төвлөрүүлэх хэрэгсэл байна.
Audience: Business side -Discovery-first businesses -Transaction-ready businesses Audience: Consumer side -Need-based Searchers -Explorers & Discoverers -Convenience Seekers -Social & Group Planners
Хэрэглэгч талд: -Өөрт ойрхон бизнес үйлчилгээний байгууллагуудыг харах -Монгол улсын +50,000 гаруй бизнесийг сүлжээгээр, бүс нутгаар, өөр ойрхоноор, үнийн түвшинээр, ангилалаар, компаниар гэх мэтээр шүүж харах -Автобусны буудал болон чиглэл харах -Сэтгэгдэл бичих -Бизнесээс шууд асуулт асуух -Бизнестэй чатлах -Алдаатай, зөрүүтэй бизнес хуудсын мэдээллийг засварлаж засвар санал болгох -Барилга доторх бизнесүүдийг давхар бүрээр харах гэх мэт...
Иштеп чыгуучулардын өтүнүчүАлгачкы кардарлар керек
“Бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа ашиглаж үзээд сайжруулах хүсэлтүүд авмаар байна. Мөн захиалгийн системээ холбуулах хүсэлтэй Гоо сайхан & Салон ангилалд багтах үйл ажиллагааатай бизнестэй хамтарч ажиллана.”
Erdenesaikhan Ariunzaya
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Сайн байцгаана уу, Дэлхийн олон оронд тухайн улсынхаа дотоодын бизнес, үйлчилгээний байгууллагуудыг нэгтгэсэн Local Discovery Platform-ууд хөгжиж, хэрэглэгчдийг бизнесүүдтэй холбох чухал гүүр болж байна. АНУ-д Yelp, Төв Азид 2GIS, Хятадад Xiaohongshu зэрэг платформууд нь хэрэглэгчдэд хүссэн газраа олох, судлах, сонгох боломж олгохын зэрэгцээ гадаадын жуулчдад тухайн улсын бизнес, үйлчилгээ, онцлог газруудыг нээн таних дижитал хөтөч болдог. Бид энэхүү туршлагыг Монголд нутагшуулж, Монгол Улсын бүх төрлийн бизнес, үйлчилгээний байгууллагыг нэгтгэсэн Local Discovery Marketplace-ийг хөгжүүлж байна. Бидний зорилго бол хэрэглэгчдэд өөрт хэрэгтэй бизнес, үйлчилгээг хялбархан олж, харьцуулж, сонгохоос гадна цаг захиалах, ширээ захиалах, бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах хүртэлх бүх үйл явцыг нэг дороос шийдэх боломжийг бүрдүүлэх юм. Нөгөө талаас, Монголын бизнес эрхлэгчдэд дижитал орчинд илүү өргөн хүрээнд харагдах, зорилтот хэрэглэгчдэдээ хүрэх, маркетингийн зардлаа оновчтой болгох боломжийг олгоно. Бид Монголын бизнесүүдийг хэрэглэгчидтэй нь холбож, хэрэглэгчдэд мэддэгээс нь илүү олон сонголт, боломжийг нээж, Монголын дотоодын бизнес, үйлчилгээний экосистемийг илүү хүртээмжтэй, нээлттэй болгохыг зорьж байна.
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.