
Эхний ээлжний хөгжүүлэлтийн шатнаас гарсан, player base ээ өсгөх тал дээр ажиллаж байна
Өсвөр насны хүүхдүүд
Grove Duel бол утсанд зориулсан 5–8 минутын MOBA тоглоом. Дөрвөн хамгаалагчийн нэгийг сонгоод цэргүүдтэйгээ хамт нэг замаар довтолж, дайсны цамхаг, зүрхийг унагана. • Тоглож сурах: анхны тулаан хөдлөх, довтлох, чадвар ашиглах, түвшин ахих, дэлгүүрээс авахыг алхам алхмаар заана. • AI-тай тоглох: Хялбар, Дунд, Хэцүү хурдан тулаан, Blight-ийн эсрэг таван шаттай сорилт. Интернэтгүй ажиллана, тоглоомоо хаасан ч дараа нь үргэлжлүүлж болно. • Дөрвөн хамгаалагч: Seedling холоос, Bramble ойроос тулалдана, Sporecap тулааныг хянана, Snapjaw дайснаа татаж барина. Тус бүр гурван өөр чадвартай. • Онилж, зайлсхийх: цохилт замаар нисдэг. Чадвар дээр дарвал ойрын дайсан руу, чирвэл гараараа онилно; хажуу тийш алхаж зайлсхийнэ. • Дэлгүүр: алтаараа эд зүйл авч, зарж, илүү хүчтэй хувилбар болгон сайжруулна. • Онлайн: кодоор найзтайгаа, эсвэл "Шуурхай тулаан"-аар өөр тоглогчтой тоглоно. Дуудлага ирвэл тулаан нэг минут хүлээж, тасарсан холболт өөрөө сэргэнэ. • 2v2 өрөө: тал бүрд хоёр тоглогч, зургаан газрын зураг, хоосон суудлыг бот эзэлнэ. • Зэрэглэл: Game Center эсвэл Google Play Games-ээр нэвтэрч 1v1, 2v2 зэрэглэлийн тулаан тоглож, тэргүүлэгчдийн жагсаалтад өрсөлдөнө. • Онлайн тулаан Улаанбаатар дахь өөрийн сервер дээр явагддаг тул саатал бага. • iOS, Android дээр, монгол, англи хэлтэй.
Иштеп чыгуучулардын өтүнүчүАлгачкы кардарлар керек
“Grove Duel үнэгүй, зар сурталчилгаагүй тул надад хамгийн хэрэгтэй нь тоглогчид. Татаж аваад найзуудтайгаа онлайн, 2v2 тулаан тоглож үзээрэй. Юу таалагдсан, юу дутуу байгааг шууд хэлээрэй. Тоглоомын youtuber, streamer үүдтэй хамтран тэмцээн зохиоход ч нээлттэй.”
Badral
Азырынча жаңылык жок. Жарыялоо аптасынан кийин да кабардар болуу үчүн бул продуктуну сактаңыз.
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Сайн байцгаана уу! Намайг Бадрал гэдэг ба Grove Duel-ийг ганцаараа хийж байгаа. Монголд MOBA тоглодог хүн олон ч утсан дээрх ихэнх тоглоом урт, сервер нь гадаадад байдаг тул саатал 100–250 ms хүрдэг. Тиймээс 5–8 минутад дуусдаг, бүрэн монгол хэлтэй, Улаанбаатарт өөрийн сервертэй MOBA хийхээр шийдсэн. Монголоос тоглоход ping ердөө 10–30 ms. 9-р сарын 15-нд эхэлж, 29-нд Google Play-д гаргасан. Одоо App Store-д ч бий. Тэр цагаас хойш 2v2 өрөө, зэрэглэлийн тулаан нэмсэн. Юу хийж болох вэ: • Seedling, Bramble, Sporecap, Snapjaw гэсэн дөрвөн хамгаалагчаас сонгоно • Интернэтгүй үед AI-тай, интернэттэй үед найзтайгаа кодоор эсвэл 2v2 багаар тоглоно • Зэрэглэлийн тулаанд тэргүүлэгчдийн жагсаалтад өрсөлдөнө Зар, байхгүй. Хожим ямар нэг зүйл нэмбэл зөвхөн гоёл чимэглэл байна, хүч худалдаж авдаг болохгүй. Танаас хүсэх зүйл: нэг тулаан тоглоод сэтгэгдлээ энд үлдээгээрэй. Алдаа олбол хэлээрэй. Хамгаалагч бүрийн чадварыг туршиж үзэх дасгалын талбар удахгүй гарна. Баярлалаа!
so nice, @badral busad product uudaa bas platform ruu oruulj ireerei, ynziin ynziin eduud hrgdj bn hhe, especially the hymdral one
Bayrlalaa. Hymdral app deer dahiad heden ymnuud oruulaad belen bolhooroo oruulnaa.
Mash goy togloom bn
Hi, тулаантай тоглоом тоглож байсан туршлага муутай ч сэтгэгдэлээ хуваалцлаа. Сайжруулмаар санагдсанаасаа эхлэе 😅. •Ая нь жоохон уйтгартай ккк, •Тулааны талбар баатар 2уулаа ногоон байсан болохоор ялгарал хийх хэрэгтэйн болуу •Би өөрөө суга тоглогчийг хэлэх үү, нэг үеийг маш удаан давлаа. Амь нөхөх гэж хөөрхөн удаж байна. •Хэлний тохиргоог Монгол хэл дээрх тавьсан. Эх хэл дээр байгаа ч зарим үгийг ойлгоогүй ээ 🥹. Гоё санагдсан нь, татаж авахад маш хурдан. Скилл авахад үнэгүй, дүрүүд нь эгдүүтэй 🥰. Насны ангилал +8 гэсэн ч амархан болохоор доошоо бас тоглочихмоор санагдлаа. Цаашид сайжруулаад, тоглоход зугаатай сонирхолтой болох байхаа. Амжилт ✨.
Ih goy, dota shig togloom bna 👍
goy2 taalagdlaa