
UX дизайнер Дөлгөөний 11 жил, 150+ төслийн туршлагыг шингээсэн UX Auditor.

Монголд туршлагатай UX дизайнер цөөн тул мэргэжлийн аудит хийлгэх нь үнэтэй, олон долоо хоног шаарддаг. Иймээс ихэнх баг бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн туршлагын үнэлгээгүйгээр гаргаж, засах боломжтой алдаагаа хэрэглэгчээрээ олуулдаг. Стартап, жижиг баг, бие даасан дизайнерт хурдан, хямд, найдвартай үнэлгээ авах боломж бараг байхгүй.
Дизайнер, бүтээгдэхүүний менежер, хөгжүүлэгч, стартап болон дижитал бүтээгдэхүүн хөгжүүлж буй баг, байгууллага.
Хэрэглэгч 1–6 дэлгэцийн зургаа оруулж, бүтээгдэхүүнээ хэн, юунд ашиглахыг товч бичнэ. Dulguun AI нэг минут орчимд дэлгэц бүрийн яг тэр хэсэг дээр нь тэмдэглэсэн сайжруулах санал, 100 онооны үнэлгээ гаргана. AI нь UX дизайнер Дөлгөөний 11 жил, 150 гаруй төсөл болон төлбөртэй аудитын тайлангуудаас суралцсан. Санал бүр Jakob Nielsen-ий 10 зарчим, Dieter Rams-ийн сайн дизайны зарчим, Gestalt зарчмууд, UX-ийн хуулиуд, WCAG стандартын аль нэгэнд тулгуурлаж, ноцтой байдлын 4 түвшингээр эрэмбэлэгдэнэ. Оноо нь хэрэглээний чанар болон дизайны чанар гэсэн хоёр тэнцүү хэсгээс бүрдэнэ. Аудитын таван төрөл бий: дэлгэцийн бүрэн аудит, хамгийн чухал гурван саналтай шуурхай үнэлгээ, WCAG хүртээмжийн үнэлгээ, хоёр хувилбарын A/B харьцуулалт, нэг урсгалын алхмуудыг шалгах замнал. Үр дүнг PDF тайлангаар татаж, линкээр багтайгаа хуваалцана. Удахгүй Figma plugin гарч, саналууд Figma файл дээр шууд коммент болж бичигдэнэ. Эхний аудит үнэгүй. Цаашид сард 50, 200, 500 дэлгэц үнэлэх багцууд бий. Оруулсан зураг 90 хоногийн дараа автоматаар устах бөгөөд AI сургахад ашиглагдахгүй.
Иштеп чыгуучулардын өтүнүчүКайтарым байланыш керек
“Аудитаа туршаад санал нь хэр оновчтой, хэр хэрэгтэй байсныг хэлээрэй. Ялангуяа буруу эсвэл илүүц гэж санагдсан саналуудыг дэлгэцийн зурагтай нь илгээвэл AI-г шууд сайжруулахад ашиглана. Дутуу санагдсан аудитын төрөл, боломжийн талаарх санаагаа ч бас хуваалцаарай.”
Dulgoon Psycorn
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Сайн байцгаана уу! Би UX дизайнер Дөлгөөн. Сүүлийн 11 жилд банк, харилцаа холбоо, худалдаа, мэдээний 150 гаруй төсөл дээр ажиллаж, олон бүтээгдэхүүнд төлбөртэй аудит хийсэн. Энэ хугацаанд нэг зүйл байнга давтагддаг байсан. Ихэнх баг, ялангуяа стартап, жижиг баг бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн туршлагын үнэлгээгүйгээр гаргадаг. Учир нь мэргэжлийн аудит үнэтэй, удаан, туршлагатай UX мэргэжилтэн цөөн. Үр дүнд нь засахад амархан алдааг хэрэглэгчид өөрсдөө олж, бүтээгдэхүүнээсээ холддог. Тиймээс өөрийнхөө туршлага, аудитын тайлангууд, ашигладаг зарчмуудаа шингээсэн AI хувилбараа бүтээлээ. Dulguun AI-д дэлгэцийн зургаа оруулахад нэг минут орчимд дэлгэц бүрийн яг тэр хэсэг дээр нь тэмдэглэсэн санал, 100 онооны үнэлгээ гарна. Санал бүр Nielsen, Dieter Rams, Gestalt, UX-ийн хуулиуд, WCAG зэрэг онолд тулгуурладаг. Эхний аудит үнэгүй тул туршаад, санал бодлоо энд үлдээгээрэй. Хамтдаа илүү сайн дизайнтай бүтээгдэхүүнүүдийг бүтээцгээе! 🙌
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.