
Үйлчилгээний бизнесүүдэд зориулсан өөрийн брэндийн онлайн бэлгийн карт

Үйлчилгээний бизнесүүд бэлгийн картыг цаасаар хэвлүүлдэг эсвэл огт гаргадаггүй. Цаасан карт хэвлэхэд зардал, цаг ордог, гээгдэх, хуурамчаар хийгдэх эрсдэлтэй, хэн хэзээ ашигласныг хянахад хэцүү. Бэлэг өгөх хүн картаа авахаар заавал очих хэрэгтэй болдог тул шинэ жил, төрсөн өдөр шиг яаралтай үед бэлгээ хурдан илгээх боломжгүй.
Бэлгийн карт зарах хүсэлтэй үйлчилгээний бизнесүүд: гоо сайхны салон, клиник, спа, фитнес, ресторан, кофе шоп, сургалтын төв. Мөн ойр дотны хүндээ хурдан, сэтгэлтэй бэлэг өгөхийг хүсдэг хүмүүс, ажилтнууддаа бэлэг өгөх байгууллагууд.
1. Бизнес Beleg-д бүртгүүлж, өөрийн нэр, лого, ангиллаар хуудсаа нээнэ. Бид бизнесийг шалгаж баталгаажуулна. 2. Бизнес бэлгийн картынхаа дүн, үйлчилгээг өөрөө тохируулна. 3. Худалдан авагч картаа сонгоод хүлээн авагчийн нэр, өөрийн мэндчилгээг бичнэ. 4. Хүлээн авагч холбоосыг нээхэд бэлгийн хайрцаг задарч, нэр, мэндчилгээ, кодтой карт гарч ирнэ. 5. Үйлчилгээ авах үед бизнес QR кодыг уншуулж картыг ашигласанд тооцно. Нэг картыг давхар ашиглах боломжгүй. 6.Байгууллагын бэлэг: Байгууллага ажилтнууддаа олон тооны бэлгийн картыг нэг дор захиална. Ажилтан бүрийн нэр, мэндчилгээтэй карт тус тусдаа үүснэ. Шинэ жилийн үдэшлэг дээр дэлгэцэнд ганц QR код гаргахад ажилтан бүр утсаараа уншуулж, өөрийн нэртэй бэлгийг нээнэ.
Иштеп чыгуучулардын өтүнүчүАлгачкы кардарлар керек
“Онлайн бэлгийн картаа борлуулах хүсэлтэй бүх үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагуудад”
temuulen ariunbold
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Эмнэлэгийнхээ онлайн бэлгийн картыг лоунч хийсэнээсээ хойш бусад байгууллагуудад туслахыг хүссэн, онлайн бэлгийн картын нэгдсэн сан үүсгэхийг хүссэн, энэ нь бас өмнө нь хөгжүүлж эхэлсэн төсөлд минь нэмэр болох холбоос
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.