Шалгалтын хариултын хуудсыг утсаар зураг аваад оноог шууд гаргана
Багш нар тестийн хариултын хуудсыг нэг бүрчлэн гараар шалгаж, оноог тоолж, дүнгээ хүснэгтэд дахин шивдэг. Нэг ангийн 30–40 хуудсыг шалгахад цаг их зарцуулж, алдаа гарах эрсдэлтэй. Тусгай OMR сканнер, програм үнэтэй тул энгийн сургууль, багшид хүртээмжгүй.
Тест, сорил авдаг ерөнхий боловсролын сургуулийн багш нар, сургалтын төвүүд, шалгалт зохион байгуулагчид
1. Хуудасны төрлөө сонгоно: системийн бөмбөлөгт хуудас (60 асуулт, A–E, PDF-ээр татаж хэвлэнэ), Word/Excel-ээр хийсэн хүснэгтэн хуудас, эсвэл асуултын хуудсан дээр шууд дугуйлсан хариулт. 2. Зөв хариултаа оруулна (ABCDA… эсвэл 1:A, 2:C гэх мэт). 3. Хуудсуудаа утас эсвэл вэбкамерт ээлжлэн барихад хариулт уншигдаж, оноо шууд гарна. Олон зургийг зэрэг оруулж ч болно. 4. «Дүн» хэсгээс бүх оноог харж, Excel-ээр татна. Апп суулгах шаардлагагүй, хөтчөөс шууд ажиллана. Танилтад сонгодог компьютер хараа (OpenCV) болон YOLO11n загварыг ашигладаг. Дипломын судалгааны туршилтын хувилбар тул санал хүсэлтээ хуваалцаарай.
Иштеп чыгуучулардын өтүнүчүТестерлер керек
“Дипломын судалгааны туршилтын хувилбар тул бодит хариултын хуудас дээр туршиж үзэх багш нар, сургалтын төвүүдийг хайж байна. Буруу уншсан тохиолдол, таарахгүй хуудасны загвар байвал хэлээрэй.”
rb e
БекитилгенИштеп чыгуучунун тааныштыруусу
Сайн байцгаана уу! Багш нар тестийн хуудас шалгахад маш их цаг зарцуулдагийг хараад дипломын ажлаараа Ardiin Bagsh-ийг хийлээ. Утасныхаа камерт хуудсаа барихад хариултыг уншиж, оноог шууд гаргаж, дүнг Excel-ээр татаж өгнө. Манай системийн бөмбөлөгт хуудас болон Word/Excel-ийн хүснэгт, дугуйлсан хариултыг ч таньдаг. Туршиж үзээд санал хүсэлтээ үлдээгээрэй, баярлалаа!
Бул продуктунун жарыялоо күнү: 2026-ж., 30-ноябрь. Добуш берүү башталганда кабар алыңыз.